ДЭЛГҮҮРИЙН БАРААНЫ САГСНЫ ШИНЖИЛГЭЭНД APRIORI АЛГОРИТМЫГ АШИГЛАН ХОЛБОО ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ
Keywords:
өгөгдөл олборлолт, дүрэм, бүтээгдэхүүнAbstract
Сүүлийн жилүүдэд өгөгдөл олборлолт (data mining)-ын салбарт ихээхэн судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байна. Өгөгдөл олборлолтын гол зорилго нь ирээдүйн чиг хандлага, төлөв байдлыг урьдчилан тааварлахад оршдог. Өгөгдөл олборлолтын талаарх мэдлэгийн салшгүй нэг хэсэг, чухал арга нь их хэмжээний өгөгдөлд тэдгээрийн хоорондох холбоо хамаарлыг илрүүлдэг холбоо хамаарлын дүрэм юм. Холбоо хамаарлын дүрмийг илрүүлэхэд хэрэглэдэг олон аргаас Apriori алгоритмыг илүү өргөн хэрэглэдэг. Уг судалгаанд холбоо хамаарлын дүрмийн талаар үндсэн ойлголтыг өгсөн болно. Түүнчлэн Apriori алгоритмыг ашиглан жижиглэн худалдааны дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн худалдан авалтын сагсан дахь барааны тухай асар их өгөгдөл дотроос давтагдаж буй зүйлүүдийг хайж, улмаар бараа хоорондын хамаарлыг илрүүлж, хамаарлын дүрмийг тодорхойлов. Шинжилгээний үр дүн нь дэлгүүрийн худалдан авагчдын зан төлвийг тодорхойлох, цаашдаа барааны оновчтой сагсыг бүрдүүлэх, маркетингийн стратегийг тодорхойлох, борлуулалтыг урамшуулах зэрэг маркетингийн шийдвэр гаргахад хувь нэмэр оруулахаас гадна дэлгүүрийн барааны өрөлт, дотоод зохион байгуулалтанд ч нөлөөлнө гэсэн дүгнэлтийг хийж жижиглэн худалдааны дэлгүүрийн удирдлагад зөвлөмж гаргасан.