МОНГОЛ УЛСАД ЭКСПОРТЫН БАРИМЖААТАЙ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Authors

  • Г.Мөнхбаясгалан МУИС, Бизнесийн сургууль
  • Ч.Батбаатар МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

хөрш орнуудын сүүний импорт, сүү татан авалт, хуурай сүү

Abstract

Бид өөрийн орны байгаль цаг агаарын онцлогт тохирсон, бэлчээрийн хэв шинжээ хадгалсан, уламжлалт мал аж ахуйг эрхэлж, сүүний нөөцийг бүрэн ашиглаж чадвал үндэсний зах зээлээ хангаад зогсохгүй, улмаар экологийн цэвэр хүнсийг экспортлох гарцыг бий болгож болно. Учир нь манай хойд, урд хөрш ОХУ болон БНХАУ нь сүү, сүүн бүтээгдэхүүний импортын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд бид сүүний нөөцөө бүрэн ашиглаж, бэлтгэл нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хэмжээг хангалттай нэмэгдүүлж чадвал эдгээр улсад экспортлох боломж бий. Улирлын шинжтэй сүүний нийлүүлэлтээс шалтгаалан хуурай сүүний үйлдвэрийг байгуулж хөгжүүлэх замаар эрэлт, хэрэгцээг жилийн турш хангах боломжтойг бусад улс орнуудын туршлага харуулдаг. Харин сүүг боловсруулж хуурай сүү үйлдвэрлэснээр овор хэмжээ нь багасах, тээвэрлэлтийн өртөг зардал нь буурах, удаан хугацааны туршид хадгалах, чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл бүрддэг. Тиймээс орон нутгийн сүү бэлтгэлийн тогтолцоонд суурилсан, хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах нь үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг эх орны түүхий эдээр хангах, улмаар экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

Г.Мөнхбаясгалан, & Ч.Батбаатар. (2023). МОНГОЛ УЛСАД ЭКСПОРТЫН БАРИМЖААТАЙ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ. Journal of Business and Innovation, 2(2), 83–92. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2030