ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ /НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР/
Keywords:
газрын төлбөр, татвар, газрын үнэлгээний бүсчлэл, газрын үнэ цэнэ, байршил, үл хөдлөх хөрөнгөAbstract
Монголчууд бид аль эрт дээр үеэс газар бол аливаа улс орны оршин тогтнох үндэс гэж үзсээр ирсэн. Одоо газрыг үнэлэхдээ бүсчилэл тогтоогоод, тогтоосон бүсчилэлийн үндсэн дээр итгэлцүүрийн үнэдсэн дээр газрыг үнэлж байгаа билээ. Энэ нь нэг хэсэг хүмүүсийн эзэмшиж байгаа газар /хашаа байшингийн газар/ нь бүгд ижил үнээр үнэлэгдэж байна. Энэ нь өрөөсгөл үнэлгээ бөгөөд энэ тогтоосон үнэлгээг үнэн зөв эсэхийг тодорхойлох явдал юм. Газрыг татварын зорилгоор бүсчлэх, татварын зорилгоор бөөнөөр үнэлэх, газрын төлбөрийн эдийн засгийн үндэслэлийг сайжруулах, ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, газрыг бөөнөөр болон талбар газрыг нэг бүрчлэн үнэлэхэд аль аль нь газрын үнийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй. Үүндээрээ үндэслэн газрын төлбөр, татварыг сайжруулах арга замыг олход оршино.