БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ОРЧИН ҮЕИЙН ЗАГВАРЫН ХЭРЭГЛЭЭ
Keywords:
Бизнесийн үнэлгээ, Жеймс Олсоны загварAbstract
Бизнесийн байгууллагууд үйл ажиллагааныхаа явцад бизнесээ худалдах, худалдан авах, татан буулгах, бизнесээ салгах, үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх зэргээр өөрчлөн сайжруулах, санхүүгийн тайлагналын болон бизнесийн үнэ цэнийг өсгөх төлөвлөгөө боловсруулах, татварын гэх мэт олон зориулалтаар бизнесийн үнэлгээ хийдэг. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээний аргуудыг зах зээлийн хандлага (market comparison approach), орлогын хандлага (income capitalization approach), өртгийн хандлага (cost approach) гэж үндсэн гурван бүлэгт ангилж үздэг.
1950-иад оноос хойш эрдэмтэд судлаачид бизнесийн үнэлгээ хийх янз бүрийн арга, загваруудыг боловсруулан ашигласаар ирсэн билээ. Үүнд: хорогдуулах хүүгээр тохируулагдсан загварууд, үлдэгдэл ашгийн загварууд, нягтлан бодох бүртгэлд суурилсан үнэлгээний загварууд зэрэг болно. Бид энэ удаад бизнесийн үнэлгээний орчин үеийн загваруудыг Монголын нөхцөлд хэрэглэж байгаа байдал, хэрэглэх шаардлагын талаар зарим судалгааны дүнг танилцуулах болно.