ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АСУУДАЛД

Authors

  • Д.Одбилэг МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Дуламсүрэн МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Баянтөр МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Зээлжих зэрэглэл, зэрэглэл тогтоох

Abstract

Зэрэглэл нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах түүний бүх оролцогчдын эрх ашгийн нэгдэл болдог ба уг зах зээлд оролцох, сонголт хийх боломжийг нийтэд харуулдаг зах зээлийн нэн чухал үзүүлэлт юм.
Сүүлийн жилүүдэд зээлжих зэрэглэлийн ач холбогдол өсч, тэр ч хирээр зээлжих зэрэглэлээ тогтоолгох эрэлт өсч байна. Учир нь хөрөнгө оруулагчдын үндсэн шалгуур болгон хардаг үзүүлэлт “Тухайн улсын зээлжих зэрэглэл” болоод байна. Зээлжих зэрэглэл нь тухайн улсын болон компанийн эрсдэлийг тодорхой аргачлалын дагуу гарган үнэлгээ өгч хөрөнгө оруулалтад шаардагдах өгөөжийг харгалзуулан тодорхойлдог байна. Үүнээс гадна зэрэглэл нь байгууллагуудын авах зээлийн зардалд хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр асуултуудыг судлахын тулд бид дэлхийн хамгийн том гурван зэрэглэл тогтоогч байгууллага болох Moody’s Investors Service, Standart and Poor’s болон Fitch-н гаргадаг зэрэглэлийг тодорхойлдог хүчин зүйлс дээр системт анализ хийсэн болно.
Харин Монгол улсад зээлжих зэрэглэлийг тогтоохтухай багц асуудал институтын хувьд хөгжлөө олоогүй хэрэглэгч, оролцогчдод ялангуяа компаниуд энэ талаар төлөвшиж чадаагүй байна. Иймээс компаниуд зээлжих зэрэглэлээ тогтоохын тулд олон улсын мэргэжлийн байгууллагад хандахаас зайлшүй бөгөөд энэ нь маш өндөр өртөгтэй үйлчилгээ байдаг. Нөгөө талаас санхүүгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд, сан гэх мэт олон субъектүүд бодитой мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байна. Энэ нь манай хөрөнгийн зах зээлхөгжихгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан юм.
Компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн хариуцлагыг дээшлүүлж хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах асуудлын нэг зэрэглэл тогтоох үйлчилгээг нэн даруй эхлүүлэх явдал юм. Уг судалгааны ажлаар зэрэглэл тогтоох үйлчилгээг Монголын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхасуудлыг судалж компаниуд зэрэглэл тогтоох нийтлэг үндэслэлийг авч үзлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

Д.Одбилэг, Д.Дуламсүрэн, & Н.Баянтөр. (2023). ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АСУУДАЛД. Journal of Business and Innovation, 2(2), 32–44. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2022