ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Г.Баттулга МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль,
  • Х.Энхбаяр ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Keywords:

Валютын ханш, Валютын ханшийн эрсдэл

Abstract

1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гадаад валютаар худалдаа арилжаа тогтмол хийх болсон. Банкны хувьд ханшийн тэгшитгэл нь гадаад валютын нээлттэй позицоос үүдсэн эрсдэлд хүргэдэг бол экпортлогч импортлогчидын хувьд тухайлсан гадаад валют ханшийн хэлбэлзлээс шалтгаалж эрсдэл үүсгэнэ. Иймд энэ ажлын хүрээнд гадаад валютын ханшийн богино хугацааны эрсдэлийг (дээд тал нь улирал) судлахыг зорьсон болно. Гадаад валютуудын логарифм өгөөжийн хамтын тархалтыг тогтоож чадвал улмаар цаашид гадаад валютын багцын эрсдэлийг тодорхойлох боломжтой болдог.
Энэ ажлын хүрээнд эхлээд эрсдэлийн удирдлагад ашиглагдаж буй арга, аргачлал, эрсдэлийг хэмжихэд нийтээр ашиглагдаж буй VaR, ES-ийг авч үзсэн. Тухайлбал, ES нь субаддитив чанарыг хангадаг учраас VaR-аас илүү эрсдэлийн хэмжээсээр тооцогддог. Орчин үед дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгддөг санхүүгийн өгөөжийг загварчилдаг хамтын тархалтын дундаж-дисперс хольцын загвар, эллипслэг тархалтын загварыг авч үзсэн. Эдгээр загвар нь мэдээж хамгийн хялбар загвар болох хамтын нормал тархалтаас эрс давуу байдаг. Мөн тухайн үзэгдэл тохиолдох магадлал багатай боловч гарсан хойноо маш их хэмжээний алдагдал, хохирол учруулдаг экстремал үзэгдлийг загварчлах (санхүүд стресс тест хийхэд ашигладаг) EVT онолын хялбар загварууд болох GEV, POT аргуудыг авч үзсэн. Эцэст нь санхүүгийн хугацаан цувааны дунджийг загварчлах ARMA загвар, хэлбэлзлийг загварчлах ARCH, GARCH гэсэн хялбар загваруудын талаар дурьдаж, VaR, ES-ийг буцаан тестлэх талаар авч үзсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

Г.Баттулга, & Х.Энхбаяр. (2023). ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ. Journal of Business and Innovation, 2(2), 12–31. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2020