БАЙГУУЛЛАГЫН РЕБРЭНДИНГИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДЛУУД
Keywords:
ребрэндинг, компанийн брэндчилэл, байгууллагын нэр, лого, уриа үгAbstract
Энэхүү өгүүллээр байгууллагад ребрэндинг хийх шаардлага байдаг эсэх, хэрэв тийм бол хэдийд, хэрхэн яаж хийдэг талаар онолын үндэслэлтэй дэвшүүлэн гаргахыг зорьлоо. Ребрэндинг нь байгууллагын, бизнесийн нэгжийн болон бүтээгдэхүүний түвшинд хийгддэг бөгөөд энэхүү судалгааны өгүүлэлд байгууллагын ребрэндингийн асуудлыг авч үзсэн бөгөөд зохиогчийн ажиглалт, хоёрдогч судалгааны үр дүнг ашигласан. Байгууллагын ребрэндинг хийхэд маркетингийн орчны өөрчлөлтөөс шалтгаалдаг бөгөөд брэндийн элемент, брэндбүүк, стратеги төлөвлөгөө, үүний дотор алсын хараа, эрхэм зорилго зэрэгтэй холбогддог цогц асуудал юм. Байгууллагын дүр төрх, логог шинэчлэн өөрчлөхдөө судалгаа, шинжилгээ; төлөвлөгөө; гүйцэтгэл; хяналт, үнэлэлт гэсэн үе шат бүрийг анхаарч үзэхийн сацуу сүүлийн жилүүдэд Монголд хийгдэж буй ребрэндингийн туршлагуудыг брэндийн элементүүдэд ангилж, хэрэглэгчдэд хэрхэн хоногшсныг үнэлж дүгнэх асуудлуудыг тусгалаа.