БИЗНЕСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЭМЖИЛТИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬ

Authors

  • А.Еркеш МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Бизнесийн гүйцэтгэл, бизнесийн гүйцэтгэлийн хэмжилт, бизнесийн гүйцэтгэлийн хэмжилтийн тодорхойлолт, бизнесийн гүйцэтгэлийн хэмжилтийн шинж чанар

Abstract

Бизнесийн гүйцэтгэлийг сайжруулахын тулд түүнийг зөв хэмжих, гүйцэтгэлийг зөв хэмжихийн тулд “Бизнесийн гүйцэтгэлийн хэмжилт” гэсэн нэр томьёог зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ зорилгоор бизнесийн гүйцэтгэлийн хэмжилтийг тодорхойлсон хамгийн түгээмэл хэрэглэгддэг 15 тодорхойлолтыг сонгон авч, агуулгыг нь харьцуулан судалж хамгийн зөв тодорхойлолтыг гаргаж ирэхийг зорьсон. Сонгож авсан 15 тодорхойлолтоос 7 нь гүйцэтгэлийн хэмжилтийг стратегитэй холбон, 3 нь үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбон, 5 нь төлөвлөлт, хяналт, шийдвэр гаргалт, гүйцэтгэлийн удирдлагатай холбон тодорхойлсон байсан. Гүйцэтгэлийн хэмжилтийн тодорхойлолтод түүний бүх шинж чанарыг тусгасан тохиолдолд тодорхойлолтын агуулга бүрэн гүйцэт гарсан байна гэж үзнэ. Энэ судалгааны үр дүнд одоогийн байдлаар гүйцэтгэлийн хэмжилтийн бүх шинж чанарыг бүрэн гүйцэт тусгасан, бүх судлаачдын хүлээн зөвшөөрсөн нэгдсэн нэг тодорхойлолт хараахан гараагүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

А.Еркеш. (2023). БИЗНЕСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЭМЖИЛТИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ НЬ. Journal of Business and Innovation, 2(1), 123–130. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2000