BIG DATA-Г БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД НЭВТРҮҮЛЭХ НЬ
Keywords:
Их хэмжээний мэдээлэл, Big Data, бизнес, компаниAbstract
Өнөө үед их хэмжээний мэдээлэл асар хурдацтай өсч байгаа бөгөөд үүнд одоогоор ашиглаж байгаа өгөгдлийн сан, мэдээлэл боловсруулах хэрэгслүүд хүчин чадлын хувьд хангалтгүй болсон байна. Их хэмжээний мэдээлэлтэй ажиллах, түүнд шинжилгээ хийхэд шинэ технологи, арга хэрэгслүүд шаардагдахын зэрэгцээ үүнд нийцсэн шинэ технологиуд ч гарч хөгжиж байна. Энэхүү өгүүлэгт Big Data буюу их хэмжээний мэдээлэл гэж юу болохыг тодорхойлж, түүний хөгжлийн чиг хандлагыг мэдээллийн технологийн шинжлэх ухааны бусад хөгжлүүдтэй харьцуулан судалсан. Big Data-ийн бизнес дэх хэрэглээг судлахдаа гадаад болон дотоодын бизнес компаниудаар хэрхэн нэвтрүүлж байгааг судалгааны материалуудаар тодруулж гаргасан ба учирч буй саад бэрхшээл болон түүнийг ашиглан бизнесийн байгууллагууд ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар судалсан болно. Big Data-г нэвтрүүлэхийн тулд бизнесийн компаниуд ажиллаж байгаа салбараа судалж, байгаа нөөц боломжуудаа тооцоолж өөрсдийн стратегийг боловсруулахдаа энэ нөхцөл байдлыг бодолцож төлөвлөх хэрэгтэй болсон талаар дүгнэлтүүд гаргасан. Судалгааны ажлын үр дүнд бизнес компаниудад их хэмжээний мэдээллийг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэхдээ Big Data ашиглах талаар зөвлөмж гаргасан байна