ГРУПП КОМПАНИЙН НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
Бизнесийн нэгдэл, нэгтгэсэн санхүүгийн тайлан, толгой ба охин компани, санхүүгийн үзүүлэлт, өөрийн хөрөнгийн өгөөж, санхүүгийн тогтвортой байдалAbstract
Аливаа бизнест амжилт олоход бизнесийн хэмжээ, цар хүрээ нөлөөтэй бөгөөд бизнесийн нэгжүүдэд хяналтаа тогтоож хэрэгжүүлэх замаар зах зээлийн ихээхэн хэсгийг хянах, үйлдвэрлэл, худалдаа, маркетингийн болон бусад зардлаа бууруулах, ашгийн татвар, бусад алдагдлыг багасгах зэргээр синергетик өгөөж хүртдэг. Энэ өгүүлэлд хөрөнгө, нөөцийн хувьд нэгдсэн бизнесийн нэгдлийн нэгтгэсэн санхүүгийн тайлагналын асуудлыг авч үзэн, нэг салбар дахь охин компаниуд бүхий босоо чиглэлийн болон зах зээл, салбартайгаа холбоогүй конгломерат чиглэлийн үндэсний хэд хэдэн групп компанийн санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэж, түүнд хийсэн шинжилгээ, үр дүнгээс толилуулсан ба нэгтгэсэн санхүүгийн тайлангийн шинжилгээний арга зүйн талаар санал дүгнэлт гаргахыг зорьсон болно.