КОМПАНИЙН ДАМПУУРЛЫГ ТААМАГЛАХ ЗАГВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Authors

  • С.Цолмон МУИС, Бизнесийн сургууль
  • Ч.Энхбаяр МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Санхүүгийн харьцаа, дампуурал, эрсдэл, санхүүгийн хүндрэл, ложит загвар, хиймэл оюуны сүлжээ, z индекс, компанийн засаглал, төлбөрийн чадвар

Abstract

Компани санхүүгийн хүндрэлд орж, дампуурч болзошгүй байдлыг урьдчилан таамаглах загвар цөөнгүй байдаг. Тус судалгааны зорилго нь олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 1966-2015 онд нийтлэгдсэн 296 эрдэм шинжилгээний өгүүллэг дэх 510 загварт харьцуулалт хийх явдал юм. Үүний тулд эдгээр загвар боловсруулахад ашиглаж буй арга зүй, таамаглах чадвар, хэрэглээ болон дампууралд нөлөөлж буй хүчин зүйлсэд гол анхаарал хандуулав. Дампуурлын загвар нь зориулалт, хүчин зүйлийн сонголт, загвар боловсруулж буй арга, түүврийн хэмжээ зэргээс шалтгаалан харилцан адилгүй байна. Үүнээс гадна дампуурлын загвар боловсруулахад 65 орчим арга ашиглаж байгаагаас дискриминант шинжилгээ, ложит болон хиймэл оюуны сүлжээ зэрэг загварыг түлхүү ашиглах болжээ. Дампууралд нөлөөлж буй 400 гаруй ялгаатай хувьсагч байгаагийн 86 хувь нь санхүүгийн харьцааны үзүүлэлт байна. Эдгээрээс хөрвөх чадвар, ашигт ажиллагааны бүрэлдэхүүнд багтах зарим үзүүлэлт чухал ач холбогдолтой байгаагаас гадна сүүлийн үед компанийн засаглал, макро эдийн засаг, салбарын нөлөөг илэрхийлсэн хүчин зүйлс түгээмэл ашиглах болжээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

С.Цолмон, Ч.Энхбаяр, & Д.Моломжамц. (2023). КОМПАНИЙН ДАМПУУРЛЫГ ТААМАГЛАХ ЗАГВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 2(1), 77–94. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1993