ХОТ СУУРИНГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР, ТАТВАР, ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ /НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР/
Keywords:
Газрын төлбөр, татвар, газрын үнэлгээний бүсчлэл, газрын үнэ цэнэ, байршил, үл хөдлөх хөрөнгөAbstract
Судлаач хот суурингийн газрын төлбөр, татвар, үнэлгээний бүсчлэлийн өнөөгийн зарим асуудлыг Нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр хөндсөн болно. Зохиогч зах зээл хөгжсөн орнуудын газрын төлбөр, татварын тогтолцооны туршлагыг Монгол улсынхтай харьцуулан шинжилснээс гадна Улаанбаатар хотын газрын төлбөр, татварын өнөөгийн харилцаа нь газрын зах зээлийн бодит үнэ цэнэд нийцэхгүй болсныг судалгаагаар нотолж, газрын төлбөр, татварын бааз/бүсчилсэн үнэ цэнэ/-ыг шинжлэх ухааны үндсэн дээр, мөн олон улсын газрын харилцааны жишигийг харгалзан тогтоох нь газрыг зах зээлийн оновчтой харилцаанд шилжүүлэх тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал үндэсийн нэг болно гэж үзэж байна.
