ДАЙМОНД ЗАГВАРТ ТУЛГУУРЛАН НООЛУУРЫН САЛБАРЫН КЛАСТЕРЫГ ХӨГЖҮҮЛЖ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ НЬ
Keywords:
Ноолуурын салбарын маркетинг, үндэсний брэнд, менежментийн зөвлөлAbstract
Ноолуурын салбарын хувьд хүчин зүйлсийн боломж, дотоод зах зээл, пүүсийн бодлого стратеги, дэмжих салбарууд зэрэг Майкл Портерийн Даймонд загварын урьдач нөхцөл, шинжүүд үүсч байгаа тул судлаачдын зүгээс уг загварт тулгаарлан энэ салбарыг кластер байдлаар хөгжүүлэх цогц арга замыг эрэлхийлэхийг зорьсон. Судалгаанд хоёрдогч мэдээллийг ашиглаж, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, дотоодын үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн экспортлоход гарч байгаа асуудлуудыг судлахад дараах үр дүн гарсан. Үүнд: (1) дотоодод бэлтгэсэн нийт ноолуурын дийлэнх хэсгийг түүхий эд хэлбэрээр экспортлож байна. (2) гадаад зах зээлд ноолууран бүтээгдэхүүнийг гаргахтай холбоотой тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа ч салбарын түвшинд гарч байгаа үр дүн хангалтгүй байна. (3) гадаад зах зээлд ноолууран эцсийн бүтээгдэхүүн гаргахад менежментийн ур чадвар, нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Иймээс Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, брэндийг бий болгон хоногшуулахад Даймонд загварыг ашиглан, бодлогын түвшинд Менежментийн зөвлөлийг үр дүнтэй, кластер хэлбэрээр ажиллуулж болох боломжтой талаар тодорхой саналыг дэвшүүллээ.