Уул уурхайн компаниудын санхүүгийн төлөв байдлын шинжилгээ, дүгнэлт
Keywords:
Эдийн засгийн өсөлт, компанийн хөрөнгө, санхүүжилтийн бүтэц, хөрөнгийн өсөлтийн зохистой харьцаа, нийт болон өөрийн хөрөнгийн өгөөжAbstract
Монголын Уул уурхайн салбарын компаниудын санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг 2010-2013 оны санхүүгийн тайлангийн болон статистикийн мэдээлэлд тулгуурлан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компаниуд, үүнээс ТОР-20 компаниудын дундаж болон хамтарсан хөрөнгө оруулалттай дотоод, гадаадын зарим компанийн холбогдох үзүүлэлттэй зэрэгцүүлэн судалж онцлогийг тодорхойлох, улмаар мэдээллийн үнэн зөв, нээлттэй байдлыг хангахад Нягтлан бодох бүртгэл, тайлагналын үүргийг дээшлүүлэх талаар санал дүгнэлт гаргахыг хичээсэн болно. Судалгаанаас үзэхэд Монголын Эдийн Засагт Уул уурхайн салбарын хувийн жин өсөж, эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөллийг үзүүлж байгаа хэдий ч Уул уурхайн салбарын компаниудын санхүүгийн төлөв байдал нь тогтворгүй, нийт өрийн харьцаа өндөр, хөрөнгийн ашиглалт, өгөөж сайнгүй байна.