ДААТГАЛЫН КОМПАНИЙН НӨӨЦ САНГИЙН ТООЦООЛЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ

Authors

  • Б.Батням “ФИНС” ХХК
  • Г.Бурмаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

нэхэмжлэлийн нөөц сан, хохирлын гурвалжин, детерминистик аргачлал, стохастик аргачлал

Abstract

Даатгалын компаниуд төлбөрийн чадвараа тогтвортой байлгахын тулд хүрэлцээтэй хэмжээний нөөц сан бүрдүүлэх шаардлагын үүднээс нөөц сан тооцооллын найдвартай байдалд ихээхэн анхаардаг. Монголын даатгалын компаниуд “Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан”(УБМХНС)-г зөвхөн гинжин шатлалын аргаар тооцоолж ирсэн ба илүү нарийвчлалтай тооцоолох асуудалтай тулгарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсад өргөн ашигладаг арга, аргачлалыг нөөц сангийн тооцоололд ашиглах шаардлага үүсч байгаа юм. Судалгаанд даатгалын зах зээлийн 30 хувийг бүрдүүлж буй 3 даатгалын компанийн мэдээллийг цуглуулж, олон улсад нийтлэг ашигладаг стохастик болон детерминистик аргачлалуудыг сонгон авч тооцоолол, шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд стохастик аргачлалууд нь УБМХНС-г илүү нарийвчлалтай тооцоолж байгаа нь батлагдсан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-13

How to Cite

Б.Батням, & Г.Бурмаа. (2023). ДААТГАЛЫН КОМПАНИЙН НӨӨЦ САНГИЙН ТООЦООЛЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ. Journal of Business and Innovation, 8(3), 112–126. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1892