ГААЛИЙН МЭРГЭШЛИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЖИШЭЭН ДЭЭР
Keywords:
Гаалийн мэргэшлийн ур чадвар, гаалийн эрсдэлийн удирдлага, гаалийн хүний нөөцийн чадавх, гаалийн байгууллагын бүтээмжAbstract
Гаалийн ажилтны мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх шийдлийг олох, гаалийн байгууллагын стратеги зорилтод нийцсэн хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)–аас шинэ санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол улс нь гишүүнийхээ хувьд энэхүү шинэ алхамтай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Тиймээс энэхүү судалгааны бүтээлийн зорилго нь гаалийн мэргэшлийн ур чадварын түвшин, шаардлага, стандартыг МУ–ын гаалийн байгууллагын онцлог ялангуяа гаалийн байцаагчийн мэргэшлийн ур чадварын асуудалд тулгуурлан цаашид түүнийг сайжруулах боломж, ажлын бүтээмжийг өнөөгийн төвшнөөс хэрхэн нэмэгдүүлэх арга зам буйг тодорхойлоход оршиж байна. Эдгээр зорилгын хүрээнд (i) ДГБ–ын зөвлөмж болон бусад холбогдох баримт бичгүүдийг судлан ур чадварын хэм хэмжээг тодорхойлох; (ii) ДГБ–ын гишүүн орнуудын гаалийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэхэд авсан арга хэмжээ, туршлагыг харьцуулан судлах; (iii) Монголын гаалийн мэргэжилтний ур чадварын өнөөгийн байдалд гүйцэтгэлийн шинжилгээ хийх; (iv) Монгол улсын хувьд гаалийн мэргэшлийн ур чадварыг сайжруулах боломж бүхий загварын санал боловсруулах гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно.