ОРОН НУТГИЙН САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН ХАМААРАЛ
Keywords:
Орон нутгийн хөгжлийн индекс, орон нутгийн санхүүгийн бие даасан байдал, Панел регрессAbstract
Энэхүү судалгааны ажлаар орон нутгийн санхүүгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн индексийн хамаарлыг тодорхойллоо. Орон нутгийн хөгжлийн индексийг Монгол улсын засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоолоор баталсан загвар аргачлалын дагуу тооцсон. Орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэх арга үзүүлэлтийг дийлэнх судлаачдын санал болгосон бие даасан байдлын харьцаагаар тодорхойлсон.
Хамаарлыг тодорхойлохдоо Монгол улсын 21 аймгийн 2016-2021 оны Панел тоон өгөгдлийг ашиглаж, эконометрикийн үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүнгээс үзэхэд орон нутгийн хөгжлийн индекс өсөхийн хэрээр орон нутгийн санхүүгийн бие даасан байдал нэмэгдэж байна.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2023-02-13
How to Cite
Н.Батжаргал, & Б.Болормаа. (2023). ОРОН НУТГИЙН САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН ХАМААРАЛ. Journal of Business and Innovation, 8(3), 32–51. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1888
Issue
Section
Articles