МОНГОЛ УЛСЫН АУДИТЫН САЛБАРТ МАШИН СУРГАЛТ БОЛОН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ
Keywords:
Залилан, их өгөгдөл, автоматжуулалт, зөв ангилах чадвар, хяналттай сургалтAbstract
Хиймэл оюун ухаан, юмсын интернэт, робот, үүлэн тооцоолол, блокчэйн тэргүүтэй дижитал технологид суурилсан аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай эн зэрэгцэн Аудит 4.0-ийг дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн аудитын үйл ажиллагаандаа эрчимтэй нэвтрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсаар байна. Энэхүү судалгаагаараа бид олон улсад хиймэл оюун ухаан, машин сургалт зэрэг технологи нь аудитын байгууллагуудын ажил, үйлчилгээнд хэрхэн ашиглагдаж байгааг судлахын зэрэгцээ машин сургалтын 12 алгоритм ашиглан буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайланг илрүүлэх загварыг Python програмчлалын хэл дээр боловсруулав. Судалгааны зарим үр дүнгээс дурдвал, машин сургалтын DT, RF, GB, AB аргууд нь өрсөлдөх чадвар хамгийн өндөр гарсан бол DT, KNN, GB, AD аргууд нь буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайланг зөв ангилах ерөнхий чадвар 100% гарсан байна.