БАНКНЫ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЛЦЭЭНИЙ ЗЭЭЛ БОЛОН МАКРО ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Keywords:
Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, Базел стандарт, Панель үнэлгээ, BVARAbstract
Энэхүү судалгааны ажлаар банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь зээлийн нийлүүлэлт болон макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар судаллаа. Панель үнэлгээний үр дүнгээр банкуудын хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1 нэгж хувиар нэмэгдэхэд нийт зээлийн жилийн өсөлт дунджаар 0.3 нэгж хувиар саарч байна. Мөн жижиг банкуудын хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь нийт зээл тэр дундаа иргэдийн зээлийн өсөлтөд хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа бол том болон дунд банкуудын хувьд төдийлөн нөлөө үзүүлэхгүй буюу үнэлгээний үр дүн статистикийн хувьд ач холбогдолгүй гарлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний эерэг шок нь банкуудын зээлийн нийлүүлэлтийг тэр дундаа иргэдийн (хэрэглээний ба бизнесийн) зээлийн нийлүүлэлтийг бууруулах нөлөөтэй байна.