МОНГОЛ УЛСАД “ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДАЛД
Keywords:
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо, суурь тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэрAbstract
Нийгмийн даатгалын гол төрөл болох тэтгэврийн даатгалыг цаашид хэрхэн хөгжүүлэх нь дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болоод байна.Сүүлийн жилүүдэд ихэнх хөгжингүй орнуудад төрөлт багасч, насжилт уртасч байгаа нь өндөр насны тэтгэвэр авагч болон даатгуулагчийн хоорондын зохистой харьцааг өөрчлөн нэг даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоог нэмэгдүүлж, даатгуулагч, ажил олгогчдын төлсөн шимтгэлээр тэтгэврийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.
Манай улс 1995 оноос тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоонд шилжсэнээр ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлээр тэтгэврийг санхүүжүүлж ирсэн боловч сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүйд хүрч “тэтгэврийн шинэчлэл”-ийн зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн нийгэмд нийгмийн даатгалын тогтолцоог үгүйсгэх, хувийн тэтгэврийн сангуудад нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шилжүүлэх ухуулга, үзэл суртлыг ихээр явуулж байна. Энэхүү судалгааны ажлаар дээрх асуудалд хариу өгөх, тэтгэврийн шинэчлэлийг даатгуулагчдад хохиролгүйгээр шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорьсон болно.