ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН БУСАД САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • Б.Үнэнбат МУИС, Эрдэнэт сургууль
  • С.Батбилэг МУИС, ХШУИС
  • З.Баттуяа МУИС, Эрдэнэт сургууль

Keywords:

салбар хоорондын тэнцэл, бүтцийн өөрчлөлт, биет хэмжигдэхүүний арга, орц, гарцын коэффициент, цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүч

Abstract

Нобелийн шагналт эрдэмтэн Леонтьевийн салбар хоорондын тэнцэлд үндэслэн хийгддэг улс орны эдийн засгийн салбарын шинжилгээ сүүлийн үед их хийгдэж байна. Эдийн засгийн судалгааны олон ажлууд нь салбар хоорондын тэнцэл [1]-[5] –ийг ашиглан шинжилгээ хийхэд чиглэгдсэн байна. Салбар хоорондын тэнцэл нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл, ашиглалт, түүнчлэн экспорт, импортын хүрээнд эдийн засаг дахь салбаруудын хоорондын харилцан уялдааг харуулдаг.
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын 2017 оны салбар хоорондын тэнцлийг ашиглан эдийн засгийн 55 салбарын нэг болох цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарыг цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүч, бусад гэсэн гурван дэд салбар болгон салгаж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр бусад салбаруудад үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор 57х57 хэмжээстэй болгон дахин байгуулан судалсан болно. Салбар хоорондын тэнцлийн I квадрат нь салбаруудын орц гарцыг өртгөөр нь харуулсан байдаг тул салбарыг дэд салбар болгон задлахад зардлын бүртгэлийн хамсарсан зардлын хуваарилалтын аргын нэг болох биет хэмжигдэхүүний аргыг [6] ашиглан дэд салбар болгон салган, Леонтьевийн орц-гарцын загварт шугаман алгебрийн аргыг ашиглан бусад салбартаа нөлөөлөх нөлөөллийг авч үзсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Б.Үнэнбат, С.Батбилэг, & З.Баттуяа. (2023). ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН БУСАД САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Journal of Business and Innovation, 6(1), 87–99. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1787