САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫН АРГА ЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Authors

  • Д.Бүнчинсүрэн МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Нямаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Санхүүгийн хэрэглүүр, санхүүгийн хөрөнгө, ашиг (алдагдал)-аарх бодит үнэ цэн, бусад дэлгэрэнгүй орлого болох бодит үнэ цэн, хорогдуулсан өртөг

Abstract

Бизнесийн практикт хэрэглэгдэж байгаа олон төрлийн санхүүгийн хэрэглүүр, санхүүгийн гэрээ хэлцэл болон даяаршилтай холбоотойгоор сүүлийн арав гаруй жилийн хугацаанд холбогдох нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналд мөрдөгдөх олон улсын стандарт (СТОУС 9) нилээд хэмжээгээр өөрчлөгдөж, тавигдах шаардлага зарчмын хувьд өмнөхөөс ялгаатай болсон ба манай улсад ч уг стандартын мөрдөлттэй холбоотой бэрхшээл тулгарсаар байгаа юм.
Бидний энэхүү судалгааны ажлын зорилго нь санхүүгийн хөрөнгийг СТОУС 9-ийн дагуу нягтлан бодох бүртгэлд тусгаж, санхүүгийн тайланд толилуулах арга зүйг тодорхойлж, стандартын хэрэгжилттэй холбоотой практикт тулгарч буй асуудлуудыг судлан тогтоож, түүнийг зохистойгоор шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд оршиж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Д.Бүнчинсүрэн, & Д.Нямаа. (2023). САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫН АРГА ЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ. Journal of Business and Innovation, 6(1), 63–77. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1785