МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Authors

  • Б.Алтан-Эрдэнэ МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Мягмарсүрэн МУИС, Шинжлэх ухааны сургууль

Keywords:

мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үр дүн, тогтмол нөлөөний загвар

Abstract

Мэдээллийн технологи нь бүх төрлийн үйлдвэрлэлийн дизайн, бизнес процесс, бүх үйлчилгээний нийлүүлэлт дэх техникийн дэвшилд хувь нэмэр оруулдаг хамгийн хүчтэй хүчин зүйлүүдийн нэг юм. Мэдээллийн системийг нэвтрүүлэх, хэрэглэх нь байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулдаг болохыг онолын болон эмпирик судалгаанууд харуулж байна. Энэхүү судалгаанд бид Монголын 1,348 компанийн 2016-2020 онуудын санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн мэдээллийн технологид оруулсан хөрөнгө оруулалт нь байгууллагын санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлж байгаа эсэхийг аж ахуйн нэгжүүдийн хэмжээ, газар зүйн байршил болон салбарын ялгаатай байдал зэрэг хяналтын хувьсагчтайгаар тогтмол нөлөөний загвар ашиглан үнэллээ. Судалгааны дүнгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил аж ахуйн нэгжүүд; хөдөө аж ахуй болон аж үйлдвэр, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөөтэй, бусад аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөөтэй байсан гэсэн үр дүн гарсан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Б.Алтан-Эрдэнэ, & Б.Мягмарсүрэн. (2023). МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН. Journal of Business and Innovation, 7(4), 173–189. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1779