МУИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУДИЙН БАГЦ ЦАГИЙН ӨРТӨГ ТООЦОХ АРГАЗҮЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
Keywords:
өртөг тооцолт, багц цагийн тооцоо, сургалтын төлбөр, удирдлагын шийдвэрAbstract
Үйл ажиллагааны онцлогтой сургалт, үйлчилгээний салбарын хувьд орчин үеийн өртөг тооцох аргуудаас сонгож хэрэглэх нь зохимжтой байдаг. Монгол улсын их сургууль 5 бүрэлдэхүүний сургууль, 2 салбар сургуультай боловч Бүрэлдэхүүний болон салбар сургуулийн хөтөлбөр, багшлах боловсон хүчин, элсэлтийн тооны ялгаанаас үүдэлтэйгээр мэргэжил тус бүрийн сургах процесс харилцан адилгүй өртөгтэй байсаар ирсэн. Бид энэхүү ажлаараа сургалтын болон сургалтын бус зардлыг ангилах, түүнд үндэслэн сургалтын төлбөр тогтоох удирдлагын шийдвэрийн үндэслэлийг сайжруулах арга замыг санал болгож байна.