КОВИДЫН ҮЕИЙН ТӨСВИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙ НӨЛӨӨ
Keywords:
Ковид-19, бодит ДНБ, төсвийн зарлага, орлогын албан татвар, VAR загварAbstract
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг огцом агшиж, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн бага өсөлтийг үзүүлж байна. Халдварын улмаас улс орнууд хүн амын эрүүл мэнд болоод эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсвийн зарлага санхүүжилтийн бодлого, хөтөлбөр буюу сангийн тэлэх бодлого болон мөнгөний зөөлөн бодлого явуулж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь цар тахлын үеийн Монгол Улсын төсвийн бодлого эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг 2010 оноос 2021 оны тоон мэдээлэлд үндэслэн VAR загвар ашиглан тооцооллоо. Судалгааны үр дүнд төсвийн зарлага 10 хувиар нэмэгдэхэд 3 улирлын хоцрогдолтойгоор эдийн засгийн өсөлт 0.8 хувиар өссөн тооцоолол гарсан.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2023-02-07
How to Cite
М.Цэвэлмаа, Д.Сувдаа, & Х.Азжаргал. (2023). КОВИДЫН ҮЕИЙН ТӨСВИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙ НӨЛӨӨ. Journal of Business and Innovation, 7(4), 153–163. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1777
Issue
Section
Articles