ИРГЭДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТЫН СУДАЛГАА
Keywords:
эдийн засаг, нутгийн иргэд, аялал жуулчлал, ойлголт, нөлөөлөлAbstract
Орон нутгийн хөгжил дэхь аялал жуулчлалын оролцоо болон төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх санаачилга нь иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг, ойлголтын түвшингээс хамаарч байгаа нь бодит зүйл юм. Орон нутгийн иргэдийн бодлоор аялал жуулчлалын хөгжил, үйл ажиллагаа нь эерэг болон сөрөг нөлөөг зэрэгцэн үзүүлдэг ч аялал жуулчлалын эдийн засгийн эерэг нөлөөллийг илүүтэй мэддэг болох нь (дундаж утга 3.38) батлагдаж байна. Орон нутгийн худалдаа, үйлчилгээ идэвхжиж, түүнийг дагасан ажлын байр нэмэгддэг гэдэг бодол хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь орон нутгийн чанартай бизнесийг хөгжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой салбар гэж хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм. Эдийн засгийн сөрөг нөлөөллийн ойлголтоос хамгийн өндөр үзүүлэлтийг үнэ тарифын болон үл хөдлөхийн үнийн өсөлт хөөрөгдөл гэсэн ойлголтыг онцложээ. Эдийн засгийн эерэг ойлголтууд нь сөрөг ойлголтоос өндөр үзүүлэлттэй, түүнчлэн эдийн засгийн өөрчлөлт нь бусад хувьсагчидтайгаа эерэг бөгөөд сайн хамааралтай гэсэн үр дүнтэй гарав. Аялал жуулчлалын хөгжил, үйл ажиллагааг ерөнхийдөө сөрөг нөлөөтэй гэж үздэг ч эдийн засаг талаасаа өгөөжтэй байгаа нь батлагдаж байна. Гэхдээ аялал жуулчлалын нөлөөллийн сөрөг эсвэл хийвэр хүлээлтээс сэргийлэхийн тулд аймагт бүрт аялал жуулчлалын үр өгөөж, үр нөлөө, үнэ цэнийг иргэдэд хүргэж, ойлгуулж, тэдний оролцоог хангаж байгаа нөхцөлд аялал жуулчлалын хөгжлийн эдийн засгийн өгөөжтэй төлөвлөгөө боловсруулагдаж, хэрэгжилтүүд нь үр дүнтэй байх боломжтой юм.