МОНГОЛД АЯЛЖ БУЙ ХЯТАД ЖУУЛЧДЫН ЗОРИХ ГАЗАР БА СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН

Authors

Keywords:

Зорих газар, Өрсөлдөх чадвар, Жуулчдын сэтгэл ханамж, AHP

Abstract

Монгол орны байгалийн өвөрмөц сонин тогтоц, ховор ан амьтан, ургамал, нүүдлийн соёл иргэншил, ард түмний зан заншил, ахуй, өвөрмөц аж төрөх ёс, түүх, соёл, архелогийн дурсгал нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэс болно. 1990 оноос аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлал хөгжих бүс нутгийг тогтоох, хөгжлийн хандлагыг тодорхойлох оролдлогыг төр засгаас үе шаттай авч эхэлсэн. Монгол орны аялал жуулчлалын салбарт бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох шаардлагатай юм. Дэлхийн улс орнууд зорих газар, зорих газрын өрсөлдөх чадварын менежментэд тулгуурлан аялал жуулчлалаа хөгжүүлэх арга хэмжээг авч байгаатай уялдуулан Монгол орны аялал жуулчлалын салбарт бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, төлөвлөлт болон менежментийг боловсронгуй болгохын тулд аялал жуулчлалын бүс нутаг, зорих газруудын хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг судлан, тэдгээрийн хөгжлийн төвшинг харьцуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монголд аялж буй Хятад жуулчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн эрэмбийн судалгааг 2018-2019 онд Монгол улсад аялсан Хятадын жуулчдаас (нийт 750), санамсаргүй түүврийн аргаар судалж зорин очих газрын байршил болон байгалийн нөөц, дэд бүтэц, жуулчны баазын байршил зэргийг үндэслэн аяллын 9 бүс болгож бүс тус бүр дээр 9 хүчин зүйлийг тодорхойлж зураглан эцсийн бүлэгт шатлан эрэмбэлж өрсөлдөх чадвараар нь бүсчилсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Б.Өрнөлт, & Х.Цогбадрал. (2023). МОНГОЛД АЯЛЖ БУЙ ХЯТАД ЖУУЛЧДЫН ЗОРИХ ГАЗАР БА СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН. Journal of Business and Innovation, 7(4), 112–124. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1774