ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА

Authors

Keywords:

хувьсах хэмжигдэхүүн, сегмент, сегментчлэлийн арга

Abstract

Хэрэглэгчийн зах зээлийг ямар үзүүлэлтүүдээр гол төлөв сегментчлэдэг, тэдгээрийг практикт хэр зэрэг ашигладаг талаар судалсан судлаачдын бүтээлүүд сүүлийн үед олноор гарах болсон. Судалгаанаас үзвэл маркетерууд зах зээлийн сегментчлэлд хүн ам зүйн нас, хүйс, боловсрол, гэрлэлтийн байдал зэрэг хувьсах хэмжигдэхүүнүүдийг гол төлөв ашигладаг байна. Энэ нь хүн ам зүйн хувьсах хэмжигдэхүүнүүд зах зээлийн сегментүүдийн багтаамжийг тооцох боломжийг олгодог төдийгүй сегментүүдийн ялгааг гаргахад газар зүйн, сэтгэл зүйн зэрэг бусад хувьсах хэмжигдэхүүнүүдэд дэмжлэг болдогтой холбоотой байж болох юм. Тэгэхдээ хүн ам зүйн хувьсах хэмжигдэхүүнүүд зарим бүтээгдэхүүний хувьд сайн таарах боловч тэдгээр нь бүх төрлийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирдог, сегментүүдийн ялгааг сайн гаргадаг гэдэгт хэтэрхий найдах нь өнөө цагт үеэ өнгөрөөсөн ойлголт болох нь судалгаагаар батлагдсаар байна. Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчийн зах зээлийн сегментчлэлийн талаарх судлаачдын бүтээлүүдийг харьцуулан судлахын зэрэгцээ монголын томоохон компаниудын зах зээлийн сегментчлэлийн өнөөгийн байдал, маркетеруудад тулгамдаж буй асуудлуудын хүрээг тодорхойлж, үнэлэлт өгөхийг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Я.Отгонсүрэн, & Б.Сайнжаргал. (2023). ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА. Journal of Business and Innovation, 7(4), 91–111. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1773