ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БАРАА, МАТЕРИАЛЫН ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

Keywords:

Худалдааны байгууллагын бараа материал, бараа материалын оновчтой бүтэц, бараа материалын нөөцийн төлөвлөлт, бараа материалын нөөцийн удирдлага

Abstract

Бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ, мэдээллийн технологи, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний чиг хандлага өөрчлөгдөж байгаа үед худалдааны байгууллага нь түүнд зохицон уян хатан, мэдрэмжтэй, үр ашигтай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахаас эхлээд бүтээгдэхүүний дуусах хугацаа багатай онцлогтой таваар учраас худалдааны байгууллага нь бараа материалыг оновчтой төлөвлөж зохион байгуулаагүйгээс бараа материалын хомсдол үүсэх, эсвэл илүүдэл бараа материал бий болох нөхцлийг бүрдүүлдэг нь үйл ажиллагааны жигд байдлыг алдагдуулж улмаар борлуулалтын орлогын дүнг бууруулах эсвэл бараа материал эзэмшлийн зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн эргэлт удааширахад хүргэдэг. Иймд бараа материалыг ABC болон XYZ гэсэн үзүүлэлтүүдэд ангилж, EOQ (economic order quantity) загварыг инцляци, тоо хэмжээний хөнгөлөлт, нийлүүлэгчийн зээлийн бодлого, хязгаарлагдмал эсвэл хязгааргүй цаг хугацаанд үүсэх зардлын өөрчлөлт, цар тахал зэрэг олон хүчин зүйлсийг тусган өргөтгөж үйл ажиллагаандаа ашигласнаар бараа, материалын оновчтой төлөвлөлт хийх, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэн бий болох эрсдлээс сэргийлэх, цаашид баримтлах маркетингийн стратегийн болон тактикийн шийдвэр гаргалтанд томоохон хувь нэмрийг оруулах болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Г.Мөнхзул, & Г.Мөнхтуяа. (2023). ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БАРАА, МАТЕРИАЛЫН ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 7(4), 77–90. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1772