УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮЗҮҮЛЭХ КОРОНАВИРУС ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА
Keywords:
жижиглэн худалдаа, онлайн дэлгүүр, борлуулалт, цар тахалAbstract
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, том хэмжээтэй 345 жижиглэн худалдааны аж ахуйн нэгж, байгууллагууд судалгаанд хамрагдсан. Дэлхий нийтэд 2019 оноос эхэлж тархсан коронавирус цар тахал нь жижиглэн худалдааны аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд сөрөг, эерэг байдлаар нөлөөлж байна. Хүнсний биш барааны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа тасалдаж, борлуулалтын орлого эрс буурсан бол хүнсний худалдаа эрхлэгчдийн борлуулалтын орлого нэмэгдсэн. Мөн жижиглэн худалдааны аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын нөлөөллөөр дижитал шилжилт хийж эхэлжээ.