ОЛОН УЛСЫН ХУДАЛДААН ДАХЬ БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ
Keywords:
технологийн шинэчлэлт, шилжилт, худалдааны санхүүжилт, дэд бүтэцAbstract
Глобал худалдааны хөгжил нь 21-р зууны худалдааны санхүүжилтийг боловсронгуй болгох, цахим шилжилт хийх нөхцлийг бүрдүүлсэн технологи, инноваци, программ хангамжаас хамаарч байна. Ялангуяа блокчэйн технологид суурилсан шийдлийн (дэд категорийн) нөлөөг танин мэдэх шаардлагатай байна. Иймээс бид энэхүү судалгаандаа худалдааны процесст эрс өөрчлөлт бий болгож буй технологи, программ хангамжийн талаар онцгойлон авч үзэв. Blockchain технологийн төвлөрсөн бус дэд бүтэц нь зуучлагч талуудын оролцоогүйгээр мэдээллээ хуваалцах боломжийг олгох тул экспортлогч, жижиглэн худалдаачин, худалдааны санхүүжилтийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох найдвартай технологи болж чаддаг. Энэхүү судалгаа нь олон улсын туршлага, практикийг судалж, санал дүгнэлт дэвшүүлэх зорилгоор хийсэн болно.