ГАДААД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕС ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД

Authors

  • Р.Шарбанди МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Даваасүрэн МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Гадаад худалдаа, экспорт, импорт, зохицуулалт, дэмжлэг

Abstract

Гадаад худалдаа эрхлэх нь бизнес эрхлэгчийн мэдлэг, туршлага, ур чадвараас гадна төрийн бодлого, зохицуулалт, төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа, олон улсын болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг тусламж, гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан бизнесийн үйлчилгээ, цаашилбал бизнесийн орчны ерөнхий төлөв байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэхүү судалгаагаар Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд тулгарч буй сорилт бэрхшээл, нөхцөл байдлыг гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээр үнэлүүлж, цаашид гадаад худалдаа эрхлэх илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхаарч ажиллавал зохих бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг зорьлоо. Судалгаанд оролцогчид Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд хүндрэлтэй хэмээн дүгнэсэн бөгөөд гадаад худалдаанд оролцогч бүхий л талууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Р.Шарбанди, & Б.Даваасүрэн. (2023). ГАДААД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕС ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД. Journal of Business and Innovation, 7(4), 32–46. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1767