МОНГОЛЫН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

Authors

  • Н.Болдмаа ХҮИС
  • Ц.Цэцэгмаа ХҮИС
  • Н.Отгонсайхан ХҮИС
  • Т.Мөнх-Эрдэнэ

Keywords:

Жижиглэн худалдаа, хүний нөөцийн менежмент, тогтвортой хөдөлмөр эрхлэлт, аж үйлдвэрлэлийн IV хувьсгал

Abstract

Дэлхийн улс орнууд “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-ын үед ажиллах хүний нөөцийг бэлтгэх асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэж байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан гаргасан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д 2020 он гэхэд аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд судалгаа чухал бөгөөд бид энэхүү судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 40 хувийг бүрдүүлж буй худалдааны салбарын жижиглэн худалдаан дахь дэвшилтэт техник технологийн хэрэглээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргачлалд суурилан баримт бичгийн шинжилгээ, асуулгы аргуудыг ашиглав. Судалгааны ажлын хүрээнд 285 ажилтнаас асуулга авч, дүн шинжилгээ хийсэн. Ажлын байранд технологийн хэрэглээ нэмэгдсэнээр олон эерэг өөрчлөлтүүд гарч, мэдээллийн технологийн ур чадварыг илүү шаардаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Н.Болдмаа, Ц.Цэцэгмаа, Н.Отгонсайхан, & Т.Мөнх-Эрдэнэ. (2023). МОНГОЛЫН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ. Journal of Business and Innovation, 7(4), 4–20. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1765