ТЕАТРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН
Keywords:
Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, үйл ажиллагааны үнэ цэнэ, сэтгэл хөдлөлийн үнэ цэнэAbstract
Аливаа үйлчилгээний байгууллагын тогтвортой хөгжих нэг үндэс бол үйлчлүүлэгчиддээ үнэ цэнэ бий болгохуйц үйлчилгээг үзүүлж сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх явдал юм. Дэлхийн ихэнх улс оронд соёл урлагийн салбарын маркетинг, брэнд хөгжүүлэлт, зар сурталчилгааны үзүүлэх нөлөө, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотой олон арван судалгаа хийгдсэн байдаг ч манай улсад энэхүү сэдвийн хүрээнд ялангуяа театраар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судалсан судалгаа харьцангуй бага байгаа нь энэ чиглэлийн судалгаа илт үгүйлэгдэж буйг харуулж байна. Өнөөгийн нөхцөлд үйлчлүүлэгчдийн сонирхол, хэрэгцээ, эрхэмлэдэг үнэт зүйл, үнэ цэнэ нь цаг үеэ даган нэлээд өөрчлөгдөж байгаа учраас тэдний зан төлөв, сэтгэл ханамжийг судлах нь зайлшгүй юм. Тиймээс театраар үйлчлүүлэгдийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг онол арга зүйн үүднээс авч үзэж судлах зорилгоор энэхүү судалгааг хийсэн.