САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ОНОЛЫН АСУУДЛУУД
Keywords:
санхүүгийн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээний төрлүүдAbstract
Аж ахуйн нэгж, байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийг хөтлөх явцад бэлтгэгдсэн, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ихээхэн хэмжээний тоо, мэдээллийг удирдлагын шийдвэр гаргахад шуурхай ашиглах нэг чухал арга зам бол санхүүгийн шинжилгээ хийх явдал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн шинжилгээг аж ахуйн нэгж, байгууллагад бүртгэлийн процедурыг хэрэгжүүлэх явцад буй болсон “түүхий мэдээ” – г боловсруулж мэдээлэл бэлтгэх үйл явц гэж хэлж болно. Харин энэхүү “боловсорсон мэдээлэл” – ээр хэрэглэгч субъектүүдийг шуурхай хангахын тулд санхүүгийн шинжилгээг тодорхой дэс дараалал, арга зүйн системийг ашиглах нь явдал чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд манай улсад үүсч, хөгжиж ирсэн аж ахуйн үйл
ажиллагааны болон санхүүгийн шинжилгээний хөгжлийг түүхчлэн авч үзэхийн зэрэгцээ эдийн засгийн мэдээллийн системд шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар авч үзсэн болно.