ТӨГРӨГ-ЮАНЫ ХАНШИН ДАХЬ ГАРИГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Authors

Keywords:

Гаригийн нөлөө, GARCH загвар, Валютын ханш, Монгол төгрөг, Төгрөг-Юаны ханш

Abstract

Даяаршил хурдацтай явагдаж буй өнөө үед олон улсын худалдаанд саад бэрхшээлүүд ихээхэн тулгарч байгаа бөгөөд эдгээр саад бэрхшээлүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг механизмуудын нэг бол гадаад валютын зах юм. Долоо хоногийн гаригуудын нөлөөлөл нь зах зээлийн гажгуудын нэг юм. Энэхүү нийтлэлд 2006-2019 оны хооронд төгрөг-юаны ханшийн өдөр тутмын өгөөжийн өгөгдлийг сонгон авч, статистикийн үндсэн хувьсагч болон GARCH-ийн бүлэг загваруудыг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Энэхүү судалгааны ажил нь төгрөг-юаны ханшин дахь долоо хоногийн гаригийн нөлөөг судалж буй анхны судалгааны ажлуудын нэг гэдгээрээ онцлогтой. Судалгааны ажлын үр дүнгээс харахад төгрөг-юаны ханш нь Даваа гарагт сөрөг нөлөөтэй, Мягмар, Пүрэв гаригт эерэг нөлөө үзүүлж байна. Судалгааны ажлын төгсгөлд валютын захад оролцогчидтой холбоотой санал зөвлөмжийг дэвшүүлэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

П.Баянсан, & Б.Ариунжаргал. (2023). ТӨГРӨГ-ЮАНЫ ХАНШИН ДАХЬ ГАРИГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 7(3), 63–87. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1759