МОНГОЛ УЛСЫН ИМПОРТЫН ТАРИФЫН БУС ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Authors

Keywords:

Гадаад худалдаа, эрүүл ахуй хорио цээрийн зохицуулалт, техникийн зохицуулалт, стандарт, барааны чанар

Abstract

Худалдааг хөнгөвчлөх, чөлөөлөхөд чиглэсэн олон талт, бүс нутгийн, хоёр талт хэлэлцээрүүдийн үр дүнд гадаад худалдааг тарифаар зохицуулах боломж улам бүр хумигдаж, эсрэгээр тарифын бус зохицуулалтын ашиглалт нэмэгдэж байна. Харин Монгол Улс тухайд стратегийн хүнс болон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд цөөн тооны нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортод зохицуулалт хийдгийг эс тооцвол гадаад худалдааг голчлон тарифаар зохицуулж байна.
Олон улсын туршлагаас харахад: (1) тарифын бус арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх; (2) зохицуулалтын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах, хянах чанарын дэд бүтцийг бий болгох, (3) тарифын бус арга хэмжээний хэрэгжилтийг хангах эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангах нь тарифын бус зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Иймд эдгээр механизм Монгол Улсад бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч, сайжруулах арга замын талаар санал дэвшүүлэхэд энэхүү өгүүллийн зорилго чиглэлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Р.Шарбанди, Ж.Тунгалаг, & С.Туул. (2023). МОНГОЛ УЛСЫН ИМПОРТЫН ТАРИФЫН БУС ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ. Journal of Business and Innovation, 7(3), 47–62. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1758