МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ КОВИД- 19-ИЙН НӨЛӨӨ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

Authors

  • Л.Наранчимэг МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Дэлгүүнгэрэл МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Ковид-19 цар тахлын нөлөө агаарын тээврийн салбарт, тээвэрлэсэн ачаа, зорчигчийн тоо, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

Abstract

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн улс орнууд 2020 онд урьд өмнө нь тулгарч байгаагүй гэнэтийн гүн хямралтай нүүр тулж, дэлхийн эдийн засаг 3,2 хувиар агшив. Аялал жуучлал, худалдаа үйлчилгээ, тээвэр зэрэг эдийн засгийн салбаруудын үйл ажиллагаа богино хугацаанд хумигдаж, цар тахлын цохилтод өртсөн. Дэлхий даяар 2020 оны байдлаар ойролцоогоор 141 сая ажлын байрны хомсдол бий болсноос 88 сая хүн эдийн засгийн идэвхгүй ангилалд, 33 сая хүн ажилгүй ангилалд шилжжээ. Ковид-19 цар тахал нь эдийн засгийн салбаруудад тэр дундаа агаарын тээврийн салбарт ихээр нөлөөлж, сөрөг үр дагаврыг бий болгосон. Манай улсын агаарын тээврийн салбарт Ковид-19-ийн нөлөөллөөр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх 3 жилийн дунджаас 21-42 хувиар буурчээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Л.Наранчимэг, & Д.Дэлгүүнгэрэл. (2023). МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ КОВИД- 19-ИЙН НӨЛӨӨ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД. Journal of Business and Innovation, 7(3), 37–46. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1757