МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН БОДЛОГЫН ИНДЕКС
Keywords:
Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүн, өрийн хязгаарAbstract
Уул уурхайн салбарын хөгжил, ашигт малтмалын түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор эдийн засаг огцом өсөж, төсвийн орлого, зарлага үлэмж нэмэгдсэн. Гэвч түүхий эдийн үнэ буурч, эдийн засгийн өсөлт саарахад төсвийн зардлаа бууруулаагүйн дээр ирээдүйн орлогын төсөөлөл өндөр хэвээр байв. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн алдагдал нэмэгдэж, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан. Энэ нь аажимдаа өрийн дарамт нэмэгдэх гол хүчин зүйл болсон. Үүнээс гадна төсвийн тогтворгүй байдал нь улс төрийн болон институтийн тогтворгүй байдал, хариуцлагын сул тогтолцоо, үндсэн үйл ажиллагааны доголдол зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан бөгөөд өнөөгийн төсвийн зарлагын талаар шийдвэр гаргахдаа ирээдүйн үр нөлөөг нь тооцолгүй явж ирсэн нь нэрмээс болжээ. Иймээс өрийн тогтвортой байдлыг шинжлэх зорилгоор Төсвийн бодлогын индекс (ТБИ)-ийг боловсрууллаа.
Монгол Улсын ТБИ 2022 оны сүүлээр хязгаарын шугам руу ойртож, 2016 оны хямралын үеийн түвшинд очихоор хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өрийн хэмжээ өрийн хязгаарт ойртох эрсдэл өндөр байна.