МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛААР ТОДОРХОЙЛОХ НЬ

Authors

  • Г.Урандэлгэр МУИС, Бизнесийн сургууль
  • М.Цолмон МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Хэрэглэгчийн зан төлөв, амьдралын хэв маяг, хувь хүний хүчин зүйлс

Abstract

Энэ судалгааны ажлаар Монгол хэрэглэгчдийн насны ялгаатай бүлгүүдийн амьдралын хэв маягийг AIO загвар ашиглан тодорхойлон гаргасан. Ингэхдээ AIO загварын эхний хэсэг болох амьдралын хэвшлийг тодорхойлогч үзүүлэлт (Activity)-ийг ашиглан ажил мэргэжлийн төлөвийг уг судалгаагаар нарийвчлан авч үзсэн болно. Хүний амьдралын хэв маягт хувь хүний хүчин зүйлс болох нас, хүйс, боловсрол, орлого гэх мэт нь нөлөөлдөг агаад дээрх үзүүлэлтүүд Монголчуудын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдөг нь энэхүү судалгааны үр дүнд тодорхойлогдсон.
Судалгаанд 997 хүнийг оролцуулж, тэднийг насны ялгаатай 10 бүлэгт хувааж, ямар ажил эрхэлдэг, өөрийн хийдэг ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг, ажил албандаа хэр их цагийг зарцуулдаг, мөн дуртай мэргэжлээрээ суралцдаг эсэх зэргээс гадна өдрийн аль цагт ихэвчлэн хаана, юу хийж өнгөрөөдөг, мөн ямар тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг зэргийг судалсан болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Г.Урандэлгэр, & М.Цолмон. (2023). МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛААР ТОДОРХОЙЛОХ НЬ. Journal of Business and Innovation, 7(2), 165–182. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1754