МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДЭЭРХ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ХЭВ МАЯГИЙН СУДАЛГАА

Authors

  • С.Бурмаа МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Даваасүрэн МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Хэрэглэгчийн зан төлөв, амьдралын хэв маяг, худалдан авалт, хувь хүний хүчин зүйлс, худалдан авах шийдвэр гаргалт

Abstract

Уг судалгаагаар Монгол хэрэглэгчдийг насны ялгаатай бүлгүүдэд хуваан, амьдралын хэв маягийг тодорхойлох AIO (A-Activities, I-Interest, O-Opinion) загвараар тэдгээр бүлгүүдийн хэрэглэгчийн бараа худалдан авах хэв маягийг онцолж авч үзсэн. Амьдралын хэв маягийн судалгааны AIO загвар нь амьдралын хэв шинж, хүсэл сонирхол, үзэл бодол болон хүн ам зүйн хувьсагчдыг агуулдаг бөгөөд монгол хэрэглэгчийн амьдралын хэв маягийг энэхүү загвараар судлах нь зайлшгүй чухал юм.
Энэхүү судалгаанд Монгол улсын 15-65 насны хэрэглэгчдийг ялгаатай 10 бүлэгт хувааж, нийт 997 хэрэглэгчийг түүвэрлэн оролцуулсан. Судалгаанд оролцогчдын хүн ам зүйн үзүүлэлтийн статистик шинжилгээнээс харахад оролцогчдын 51% нь эмэгтэй, 49% нь эрэгтэй, 60% нь дээд боловсролтой, 90% нь фэйсбүүк ашигладаг хүмүүс оролцсон.
Судалгааны зорилго нь хэрэглэгчдийн ихэвчлэн худалдан авдаг бүтээгдэхүүн, бараа худалдан авах хэв маяг, нөлөөлдөг бүлэг, чухалчилдаг хүчин зүйлс, онлайн худалдан авалтын хандлага зэргийг илрүүлэхэд оршино.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

С.Бурмаа, & Б.Даваасүрэн. (2023). МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДЭЭРХ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ХЭВ МАЯГИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 7(2), 146–164. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1753