ХЭРЭГЛЭГЧИЙН ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОН БОДИТ ТУРШЛАГА БРЭНДИЙН ХОНОГШИЛТОД НӨЛӨӨЛӨХ НЬ
Keywords:
Хэрэглэгч, хэрэглэгчийн танин мэдэхүйн болон бодит туршлага, брэндийн хоногшилт, брэнд луужин, шүргэлтийн цэгAbstract
Хэрэглэгчийг гүнд нь орж танин мэдэх асуудлын хүрээнд онолын хувьд 1980-аад оны дунд үеэс тодорхойлогдож, өдгөө маркетингийн ухааны чухал чиглэл болон хөгжиж буй судлагдахуунуудын нэг бол Хэрэглэгчийн танин мэдэхүйн болон бодит туршлага (customer experience)-ын талаарх судалгаа юм. Өнөөгийн глобал бизнесүүдийн амжилтыг тодорхойлогч маркетингийн чухал хүчин зүйлсэд хэрэглэгчийн туршлагын судалгааны үр дүнд үндэслэсэн маркетингийн оновчтой бодлого, түүний хэрэгжилт хэмээн үздэг болжээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Хэрэглэгчийн танин мэдэхүйн болон бодит туршлагын талаарх онолын үндэслэл, хөгжлийн өнөөгийн байдал ба хандлагыг баримтад тулгуурласан судалгааны аргаар судлан тодорхойлох, цаашлаад Монгол улсын банкуудын Хэрэглэгчийн танин мэдэхүйн болон бодит туршлагыг Шмитийн зургаан хүчин зүйлийн загвараар судлан тодорхойлж, туршлагын шатлал бүр нь банкны брэндийн хоногшилтод хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхийг зорьсон болно.