ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТ ДАХЬ НӨЛӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА
Keywords:
сошиал медиа нөлөөлөгчид, брэндийн дүр төрх, хэрэглэгчийн худалдан авах зорилгоAbstract
Сошиал медиа хэрэглээ маш их өсч байгаа өнөө үед маркетингийн шинэ боломжуудын нэг нь нөлөөлөгчийн маркетинг болж байна. Сүүлийн үед нөлөөлөгчдийг хүлээн зөвшөөрч, тэднийг дагагчид нэмэгдэхийн хэрээр компаниуд ч тэдэнтэй хамтран ажиллах болсон.
Ийм нөхцөлд сошиал орчинд трэнд болсон нөлөөлөгчийн маркетингийг компанийн брэндийн дүр төрх болон хэрэглэгчдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг судалж хоорондын хамаарлыг тодорхойлох нь чухал гэж үзсэн. Энэхүү судалгаанд хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх сошиал медиа нөлөөлөгчид болон брэндийн дүр төрх хоорондын хамаарлын загварыг ашигласан болно.