ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОНОЛЫН АСУУДЛУУД
Keywords:
хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төрлүүд, инновациAbstract
Хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогын стратегийн хүрээнд хэрэгжих ёстой улс орны нийгэм – эдийн засгийн нэн тэргүүн зэргийн асуудал юм. Манай улсын эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг бол хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр ашгийг сайжруулах явдал билээ. Энэхүү өгүүлэлд хөрөнгө оруулалтын талаарх бидний уламжлалт ойлголт болон зах зээлийн нөхцөл дэх уг ухагдахууны онол арга зүйн өөрчлөлт, шинэчлэлт ба үүнтэй холбоотой өөрийн орны болон гадаадын эрдэмтдийн үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно.