ОРОН СУУЦНЫ ШИНЖ, ЧАНАРЫН ЯЛГААТАЙ БАЙДАЛ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ НЬ /Улаанбаатар хотын жишээн дээр/
Keywords:
НЗОС, УБ, үнэ, хүчин зүйлсAbstract
Энэхүү судалгааны ажлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байршилтай, нийтийн зориулалттай орон сууц (НЗОС)-ны шинж чанарын ялгаатай байдал нь түүний үнэ цэнэд хэрхэн нөлөөлөх талаар судалж, зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар орон сууцыг үнэлэхэд хүчин зүйлс бүрээр тохируулгын коэффициентуудыг тодорхойлохыг зорьсон. Эмпирик шинжилгээнд 2013 оны 1-р сараас 2020 оны 9-р сарын хугацаанд Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь шилжсэн НЗОС-ны арилжааны мэдээллийг ашиглаж, Eviews 12 программаар олон хувьсагчийн регрессийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний үр дүнд талбайн хэмжээ, насжилт, хотхон, хороололд байрлалтай эсэх болон байршлын үзүүлэлтүүд нь Улаанбаатар хотын НЗОС-ны үнийн 68.86 хувийг тайлбарлаж байна.