ИННОВАЦИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Keywords:
инновацийн системийн үнэлгээ, гол оролцогч талуудтай хийх ярилцлага, инновацийн бодлого боловсруулагчид, инновацийн бодлого хэрэгжүүлэгчид, мэдлэг бүтээгчид, мэдлэгийг хэрэглэгчидAbstract
Ииновацийн системийн төлөв байдлыг системийн гол оролцогч талуудын төлөөлөл хэрхэн үнэлж байгааг, системээ цаашид хөгжүүлэхийн тулд тэд ямар арга замуудыг эрэлхийлж байгааг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийсэн. Судалгаанд инновацийн бодлогыг боловсруулагч, бодлогыг хэрэгжүүлэгч, мэдлэгийг бүтээгч, мэдлэгийг хэрэглэгч гэсэн дөрвөн бүлгийг төлөөлүүлэн 19 байгууллагын инновацийн асуудал эрхэлсэн, эрхэлж байсан туршлагатай 20 албан тушаалтыг хамруулсан. Судалгаанд ганцаарчилсан ярилцлагын арга (IDI-In Depth Interview) ашигласан. Ярилцлагыг хагас бүтэцчилэгдсэн хэлбэрээр зохион байгуулсан. Судалгааны мэдээлийг гол түлхүүр утга санаагаар түүж; оролцогч талууд, ярилцлагын асуулт, ярилцлагын агуулга бүрийг ангилан кодчилж; microsof excel программаар боловсруулж, дүгнэв.