КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Authors

  • Ч.Энхбаяр МУИС, Бизнесийн сургууль
  • С.Цолмон Мандах их сургууль
  • Т.Мөнхзаяа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Ковид-19 цар тахал, Орц-гарцын шинжилгээ, Төсвийн тусламжийн (эдийн засгийг сэргээх) багц, Эдийн засгийн салбар

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын ЗГ-аас Ковид-19 цар тахлын эсрэг эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арван их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн ямар салбаруудад хэдий хэмжээгээр хуваарилбал нийт ДНБ болон ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход оршино. Үүний тулд бид арван их наядын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн төрлүүд болон ҮСХ-оос гаргасан салбар хоорондын балансад тулгуурлан Орц-Гарцын шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээр арван их наяд төгрөгийн санхүүжилтийг ХАА, боловсруулах үйлдвэр, барилга зэрэг 6 салбарт хуваарилах нь хамгийн үр ашигтай байхаар байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Ч.Энхбаяр, С.Цолмон, & Т.Мөнхзаяа. (2023). КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ. Journal of Business and Innovation, 7(2), 28–50. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1745