ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ҮР ДҮН
Keywords:
Татварын шинэчлэл, НӨАТ ногдуулалт, эдийн засгийн өсөлтAbstract
Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого дангаар бүрдүүлж байна. Татварын оновчтой бодлого нь улс орны эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Нэн ялангуяа татварын орлогын 25 гаруй хувийг дангаараа бүрдүүлж буй НӨАТ-ын ач холбогдол, түүний эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөө, үр дүнг тоон судалгааны аргуудаар үнэлж, судалгааны үр дүнг ажилдаа тусгасан болно.
Мөн орчин үеийн хэрэглээний татварын бодлого түүний шинэчлэлийн чиг хандлагыг хөгжингүй болон хөгжиж буй орнуудын сайн туршлагад үндэслэн харьцуулан судалж, Монгол Улсын НӨАТ-ын бодлогын шинэчлэл, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөллийг шинжилж үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьлоо.