ИХ СУРГУУЛИЙН “ЭНТРЕПРЕНЕР” ЧИГ БАРИМЖААТАЙ ХӨГЖИЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Authors

  • Д.Батцэцэг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль
  • Н.Оюунжаргал Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль

Keywords:

Энтрепренершип, инноваци, энтрепренер их сургууль, их сургууль-аж үйлдвэр - засгийн газар хамтын ажиллагаа

Abstract

Мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжил нь тухайн улс орны энтрепренершипийн хөгжилтэй шууд хамааралтай байдаг. Энтрепренер сэтгэлгээ, зорилго, үйл ажиллагаа нь шинэ технологийн хөгжлийг хурдасгаж улмаар нийгэмд ажлын байрыг бий болгон, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Энэ утгаараа дэлхийн улс орнууд энтрепренер түншлэлийн асуудал, түүний хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүд, оролцогч институциудын хамтын ажиллагаанд анхааралаа хандуулж, үр нөлөө бүхий зохицуулалтуудыг хийсээр ирсэн. Энтрепренершипийг хөгжүүлэхэд
их сургууль, аж үйлдвэр, засгийн газрын хамтын ажиллагаа чухал байдаг.
Цаашлаад энтрепренершипийн хөгжилд их сургуулиудын оролцоо, нөлөөлөл ихийн учир судалгаанд суурилсан их сургуулиас энтрепренер үзэл баримтлал бүхий их сургуулиуд олноор төрөн гарч буй нь глобаль үзэгдэл /phenomenon/, чиг хандлага болоод байна. Их сургууль мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үйлдвэрийн аж ахуйн газрууд, засгийн газартай хамтран ажиллаж үр дүнд хүрэх нь энтрепренешипийг хөгжүүлэхийн гол ач холбогдол юм. Энтрепренешипийг хөгжүүлэхийн тулд их сургуулиуд өөрсдийн дотоод нөөц бололцоо, орчин нөхцлөө сайжруулах, зөв бодлого, зохицуулалтуудыг хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү өгүүллэлээр МУ-ын их сургуулиуд энтрепренершипийг хөгжүүлэхэдээ дотоод өөрчлөлт, шилжилтийг хэрхэн хийж буйд судалгаа хийн үр дүнг харуулахыг зорьлоо.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Д.Батцэцэг, & Н.Оюунжаргал. (2023). ИХ СУРГУУЛИЙН “ЭНТРЕПРЕНЕР” ЧИГ БАРИМЖААТАЙ ХӨГЖИЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 7(1), 114–129. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1741