НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДИЙН ОЛОН НИЙТИЙН БҮЛЭГ, СПОРТ БА ШАШИН ШҮТЛЭГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Authors

  • Я.Отгонсүрэн МУИС, Бизнесийн сургууль
  • Ч.Батбаатар МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Даваасүрэн МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

насны үечлэл, амьдралын хэв маягийн маркетинг, насны ялгаатай бүлэг, олон нийтийн бүлэг, спорт, шашин шүтлэг

Abstract

Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгүүдийн амьдралын хэв маяг дотоод, гадаад олон хүчин зүйлсээс шалтгаалан хурдтай өөрчлөгдөж байна. Ялангуяа, нийгмийн үйл ажиллагаа, спорт, чөлөөт цагаа өнгөрөөх зэргээр насны бүлгүүдэд мэдэгдэхүйц ялгаатай байсан. Тиймээс бизнесийн байгууллагын маркетерууд хэрэглэгчдийн янз бүрийн насны бүлгийн өдөр тутмын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг байнга хянаж байх ёстой бөгөөд үүний үр дүнд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.
Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь олон бизнес эрхлэгчдэд томоохон боломжуудыг бий болгож байна. Тиймээс энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хэрэглэгчийн амьдралын хэв маягийг тодорхойлох зарим хэсэг болох нийгмийн бүлэг, спорт, шашин шүтлэгийн талаар насны ялгаатай бүлгүүдээр харьцуулан үнэлэхэд чиглэгдэж байгаа юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Я.Отгонсүрэн, Ч.Батбаатар, & Б.Даваасүрэн. (2023). НАСНЫ ЯЛГААТАЙ БҮЛГҮҮДИЙН ОЛОН НИЙТИЙН БҮЛЭГ, СПОРТ БА ШАШИН ШҮТЛЭГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ. Journal of Business and Innovation, 7(1), 96–113. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1740